Хөвсгөр баатартай анхны хүүхэлдэйн киног танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

“Walt Disney” кино компани хүүхэлдэйн киноны анхны хөвсгөр гол дүрийн баатраа танилцуулжээ.

“Reflect /тусгал/” нэртэй хүүхэлдэйн кинонд Бианка балетын бүжигчний түүхийг өгүүлдэг байна. Гол дүрийн баатар айдас, эргэлзээгээ ялж, толин дахь өөрийн тусгалтай тэмцэнэ. “Encanto”, “Frozen-2” хүүхэлдэйн киног бүтээхэд оролцож байсан зураач Хиллари Брэдфилдийн ярьснаар, өөрийнхөө үнэлэмжийг өсгөх, өөрийн биеийн хэлбэр, галбирт эергээр хандахыг уриалсан сэдэвт зориулсан хэд хэдэн төслийн нэг нь “Reflect” кино гэнэ.

Харин үзэгчид сошиал сүлжээнд энэ талаар багагүй маргаан дэгдээгээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэргэл(202.55.188.115) 2025 оны 03 сарын 13

Гоё

1  |  0
Close menu