Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.17-02.23/ нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 23 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 69 нь гал түймэр, зургаа нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь их хэмжээний цас, нэг шар усны үер дуудлага байна.
Сэтгэгдэл ( 0 )