Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны бүртгэл өнөөдрөөс /2024.02.24/ эхэллээ.

Улсын цолтой бөхчүүд тус барилдаанд шууд цахимаар бүртгүүлэх бол аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн хувьд урьдчилсан шатны барилдаанд зодоглож эрх авах юм. Тус урьдчилсан шатны барилдаанд хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүд битүүний барилдаанд барилдах эрхээ авна.

Энэхүү урьдчилсан шатны барилдаан болон сар шинийн барилдаанд барилдах Улсын цолтой бөхчүүдийн нэгдсэн цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Урьдчилсан барилдаан энэ сарын 26-ны лхагва гарагт 11:00 цагт эхэлнэ. Харин Сар шинийн баярт зориулсан барилдаан энэ сарын 27-ны пүрэв гарагт эхлэх юм. 

2 дугаар сарын 27-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1 болон 2-ын даваа болно.

2 дугаар сарын 28-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.178) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Оюунболд, Бадарч энэ тэрийг барилдуулаад сайхан жонхуу хутгаад, хэрүүл тэмцэл эхлүүлээгүй юм байх аа

1  |  1
Close menu