XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд уран барилдаант улсын арслан Б.Орхонбаяр сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодлоо.
Д.Мөнхтулга нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат 2001 онд төрсөн. 2019 онд сумын заан цол хүртэж, нэг баталсан. Тэрээр энэ барилдааны нэгийн даваанд хүчит заан Б.Бат-Өлзийг мөн адил өвдөг шороодуулсан юм.
Д.Мөнхтулга нь “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаанд аварга, арслангуудыг өвдөг шороодуулан шуугиан тарьж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )