XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнөө эхэллээ. Улсын цолтой 66 бөх зодоглож буй энэ жилийн барилдаанд 21 жилийн дараа зодоглож үзэгчдийн анхаарлыг татсан дархан аварга А.Сүхбат нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, залуу бөх А.Энхбаярт өвдөг шороодлоо.
Түүнчлэн Улсын аварга П.Бүрэнтөгс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, сумын заан Ж.Мягмаржавт, Улсын гарди Ө.Бат-Орших сумын заан М.Өсөхбаярт, Улсын заан Б.Бат-Өлзий сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодлоо.
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхний хоёр давааг зохион байгуулах бол маргааш үргэлжилж түрүү бөх тодорно.

Сэтгэгдэл ( 0 )