Трамп Курск Украин цэргүүдийн амийг өршөөхийг В.Путинээс хүсжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
19 цагийн өмнө

Дональд Трамп Курск мужид буй Украин цэргүүдийн амийг өршөөхийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинээс хүсжээ. Түүний энэ хүсэлтийн хариуд В.Путин хэрэв тэд бууж өгвөл тэднийг амьд үлдээнэ гэж мэдэгдсэн байна.

Дональд  Трамп “Би Путинээс украин цэргүүдийн амийг өршөөхийг хүслээ. Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн аймшигт хядлага болно. Тэднийг бүгдийг нь бурхан ивээг” хэмээн цахим сүлжээндээ нийтэлсэн байна.

Путин Украины цэргүүдийг энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа ч Украины тал үүнийг эрс няцаажээ. Гэсэн хэдий ч Трампын хүмүүнлэгийн уриалгыг ойлгож байгаагаа Путин илэрхийлжээ.Путин "Хэрэв Украины цэргүүд зэвсгээ хураалган бууж өгвөл тэдэнд амь нас болон нэр төрийн баталгаа өгнө. Үүнийг олон улсын хууль болон ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу хийх болно" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.196) 15 цагийн өмнө

АНУ, НАТО-гийн Оростой хийх дайныг өөрийнхөө нутаг дэвсгэрт хүлээн авч улс орноо арилгадаг нөхрийг ард түмэн өршөөхгүй

0  |  0
Зочин(103.212.117.196) 15 цагийн өмнө

АНУ, НАТО-гийн Оростой хийх дайныг өөрийнхөө нутаг дэвсгэрт хүлээн авч улс орноо арилгадаг нөхрийг ард түмэн өршөөхгүй

0  |  0
Зочин (139.5.217.175) 7 цагийн өмнө

Бууж өгөхгүй бол бүгдийг шаах хэрэгтэй .нацистуудыг

4  |  0
Close menu