“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 18

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг  бригадын Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын төвд зохион байгууллаа.

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой таван өдрийн турш үргэлжилсэн уг дадлага сургуульд эрэн хайх, аврах салбарын нийт 30 алба хаагч хамрагдаж онол, дадлага хэлбэрээр зохион байгуулсан ба дадлага сургуулийн үеэр 7-9 метрийн усны гүнд нийт 67 удаагийн шумбалтыг хийсэн юм.

Энэ удаагийн дадлага сургууль нь шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагчдыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлснээрээ онцлог байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu