АНУ тодорхой нөхцөл байдалд Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлж болзошгүй юм гэж АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Бүх асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх хэрэггүй боловч биднийг тодорхой шугамд тулгасан тохиолдолд бид байлдааны ажиллагаа явуулна. Бид үүнийг тодорхой нөхцөл байдалд хэрэгжүүлнэ” гэж тэр хэлсэн байна.
Түүний мэдээлснээр, Иранд цөмийн зэвсэг байж болохгүй гэсэн байр суурийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп баримталж байгаа ажээ. Иран цөмийн зэвсгийн нөөц бүрдүүлж эхлэхийг АНУ-ын засаг захиргаа зөвшөөрөхгүй байгаа юм. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэх санал бүхий захидлыг Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи-д илгээсэн тухайгаа Трамп Truth Social сүлжээн дэх цахим хуудастаа бичиж байсан юм.
АНУ-ын засаг захиргаа зөвхөн өөрийн эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг учраас тус улстай Иран яриа хэлэлцээ хийгүй гэж Ираны удирдагч Америкийн ерөнхийлөгчийн мэдэгдэлд хариулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )