Украинд цэргийн алба хаахаас зайлсхийж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

Украины нийгэм цэрэгт татагдахаас чөлөөлөгдөх юм уу гадаадад гарч явахын тулд мөнгө төлөх чадвартай болон ингэх боломжгүй хүмүүс гэсэн хоёр бүлэгт хуваагдсан байна гэж тус улсын Дээд Радын депутат Анна Скороход Украины нэгэн YouTube-сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Энэ байдал одоо ч арилаагүй. Цэргийн комендантууд Украины хөдөө орон нутгийн сууринуудаас цэргийн үүрэгтнүүдийг цэрэгт албадан татаж байгаа ч гудамжнаас хүчээр ачигдсан хүмүүс нь зэвсэгт хүчинд алба хаах ямар ч хүсэлгүй байдаг. Хүсэхгүй байгаа хүнийг хэчнээн албадсан ч сайн цэрэг болгох боломжгүй. Тийм ч учраас шинэ цэргүүд их оргодог байх” гэж тэр хэлсэн байна.

Украинд 2022 оны хоёрдугаар сараас эрчүүдийг бүх нийтийн цэрэг татлагад хамруулах журам болон дайны онцгой байдлын горим нэвтрүүлж, түүнийг хэд хэдэн удаа сунгаад байгаа юм. 2024 оны тавдугаар сард цэрэг татлагын дүрмийг чангатгасан, цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжийг ихээхэн багасгасан хууль үйлчилж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(203.160.69.112) 2025 оны 04 сарын 17

Slava giihan yavaach

1  |  0
Зочин(66.181.188.31) 2025 оны 04 сарын 17

Орос орныг устгах барууны түрэмгий ажиллагааг Украины нацистүүд дэмжин дайн өдөөгөөд,хариугаа хатуу амсаж байна, Тэр сайхан амгалан хөгжингүй Украин орныг сүйрүүллээ, Ард иргэдийг нь зовоолоо,Үй олон залуусын амь насыг хохироолоо, Тэгээд бас европыг оросын аюулаас хамгаалж байгаа юм гэнэ, Хэн ийм дайныг хүсэх юм,

3  |  3

2  |  3
Boldbaatar(202.126.89.107) 2025 оны 04 сарын 17

Manai no warchid yum bishvv bvgd zailhad belen ulniihan l vldeh bh

1  |  1
Close menu