Монгол туургатны “Миний Монгол бичиг” олон улсын IX уралдааны үзэсгэлэн Батцагаан дуганы 1 давхарт дэлгэгдээд байна. Уг үзэсгэлэнгийн албан ёсны нээлт 2025 оны 4 сарын 26-ны өдрийн 10:00 цагт болох бөгөөд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.
Монгол бичиг нь XIII зууны үед бий болсон, угсаатны соёл, түүх, өв соёлыг хадгалсан гайхамшигт бичиг үсэг юм. Урт босоо хэлбэртэй, урсгал зөөлөн бичлэгтэй нь уран бичлэгийн урлагтай нягт холбоотой. ЮНЕСКО-д Дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн монгол бичиг нь үндэсний бахархал, оюуны үнэт өв билээ.
Сэтгэгдэл ( 0 )