Лондон Палестиныг ирэх зургаадугаар сард хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээг Парис болон Эр Рияадтай явуулж байна гэж Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Лэмми Лордуудын танхимын олон улсын харилцааны хороонд үг хэлэхдээ мэдэгджээ.
Пакистаныг хүлээн зөвшөөрөх нь бэлэг тэмдгийн шинжтэй бус харин бүс нутгийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц болох үед Лондон ийм алхам хийнэ гэж Лэмми онцолсон байна. Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх зорилго бүхий бага хурлын үеэр Палестиныг хүлээн зөвшөөрөхөөр Франц болон Саудын Арабтай хэлэлцэж байгаа аж. Түүний хэлснээр, Европын зарим улс орнууд Палестиныг хүлээн зөвшөөрсөн нь үр дүнд хүрээгүй.
Дөрөвдүгээр сарын 20-нд Израилын гадаад хэргийн сайд Гидеон Саар хэрэв Франц Палестиныг хүлээн зөвшөөрвөл ноцтой алдаа болох бөгөөд Израилын тал хариу алхам хийхэд хүрнэ гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )