Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр холбогдуулан сэтгүүлзүйн салбарын төлөөллүүдийн "Өглөөний сонин"-д нийтлэгдсэн байр суурийг онцолж байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав: Сүүлийн үед цаасан сонин ганц Монголд ч биш, дэлхийн том орнуудад хүнд байдалд орсон
-Сэтгүүлзүйн үүсэл гэхээр эхлээд бичгийн машин, цаас зэргээр хүчээ авсан боловч цаасан хэвлэл, сонин бол олон талын ач холбогдолтой юм. Тухайн улс орон хийгээд хүн ардын түүх, соёл, урлаг гээд бүх салбарын намтрыг цагаан цаасан дээр барлаж үлдээдэг, орон орны түүхийг бичиж байдаг амьд сэтгүүл зүй юм. Сүүлийн үед цаасан сонин ганц Монголд ч биш, дэлхийн том орнуудад хүнд байдалд орсон. Энэ цаг үед Засгийн газар чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулж, аль нэг байгууллагын мэдэлд өгчихвөл нэг гарц байж болох юм. Дээр нь Шүгэл үлээгчийн хууль гэж гарсан, гэтэл нийгэмд хамгийн их шүгэл үлээдэг, нийгмийн хог шаарыг цэвэрлэж байдаг сэтгүүл зүй, сэтгүүлчдийн ажил түүнд нь хамаарахгүй юм шиг оруулсан байдаг. Гэтэл шүгэл үлээж байгаа, далд авлига, хээл хахууль, нийгмийн бусармагийг илчилж, баримт болгон үлдээж буй цаасан хэвлэл, сониныг дэмжсэн төсөл бас байж болох юм гэж бодож байна.
Хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл зүйг дэмжихэд буруудах юм байхгүй. Гол нь хэвлэлийн цаас үнэтэй, хэвлэлтийн зардал өндөр байгаа. Иймд цаас импортоор авах үнийг бууруулах, татвар авдаггүй байх зэрэг дэмжлэг үзүүлбэл, цаасан хэвлэлд ихээхэн ач холбогдолтой юм.
Цаасан хэвлэлийн ач холбогдол хэзээ ч буурахгүй. Өмнөө бариад, үг, үсгийг нь нэгбүрчлэн хараад, тэр бүү хэл эргүүлж тойруулж үзээд, хажуу талд нь сонин уншаад төрсөн санаагаа бичиж, зурж тэмдэглээд амьд харилцаа үүсгэдэг Монгол Улсын түүхийг бичиж, амьд харилцаа үүсгэдэг, үнэт архив гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хөгжлийн сэтгүүл зүй гэж байдаг юм шүү дээ. Үүнийг бид бодлогоор дэмжих ёстой.
Сэтгэгдэл ( 2 )
Сонины цаас гэж аймшгийн юм болсон яаж гараараа барьж унших юмбэ үнэр танар гэж бнаа бна
Юун цаас...Хэддүгээр зуун билээ....Цаасанд хэвлэсээр өчигдөр л буудаг ...интернет бол яг одоо цагт одоо секунд ....