Аврагчид 157 иргэний амь насыг авран хамгааллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.05-05.11/ нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 157 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Нийт дуудлагын 98 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu