Дэлхийн хамгийн “ядуу” ерөнхийлөгч 89 насандаа таалал төгсжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14

Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика 89 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Уругвайн одоогийн ерөнхийлөгч Яманду Хорси энэ талаар Х сүлжээндээ дуулгасан байна. Тэрбээр “Бидэнд өгсөн бүх зүйлд, ард түмнээ чин сэтгэлээсээ хайрласанд талархаж байна” гэжээ.

Хосе Мухика улаан хоолойн хорт хавдартай байсан бөгөөд 2025 оны эхээр тэр эмчилгээ хийлгэхээс татгалзсан байна. Тэр хэдхэн хоногийн дараа 90 нас зооглох байлаа.

Хосе Алберто Мухика 2010-2015 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрээр дэлхийд хамгийн их хүндлэл хүлээсэн улс төрчдийн нэг байжээ. Мухикаг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг. Тэр төрийн тэргүүн байхдаа ч тосгондоо өөрийн жижигхэн байшинд амьдарч, цалингийнхаа ихэнхийг буяны үйлсэд зориулдаг байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu