АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иранд АНУ-ын цэргүүдийн баазуудад цохилт өгөх гэж буйгаа сэрэмжлүүлсэнд талархал илэрхийлжээ.
Тэрбээр “Иран улс энэ талаар урьдчилан мэдэгдэж, олон хүний амь хохирохоос сэрэмжлүүлсэнд талархал илэрхийлж байна” гэж мэдэгдсэн байна.
Иран улс даваа гарагийн орой Катарын нутаг дэвсгэрт байрладаг АНУ-ын цэргийн Аль-Удейд баазын эсрэг “Ялалтын мэдээ” ажиллагааг эхлүүлснээ зарлав. Axios мэдээллийн сайтын эх сурвалж дурдан мэдээлснээр, Тегеран Америкийн баазуудад нийт зургаан пуужингаар цохилт өгсөн байна. Израилын Ynet порталын мэдээллээр, Ираны тал Ирак дахь байнд нэг пуужин, Катар дахь байнд 10 пуужин харвасан байна. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл АНУ-ын Ираны цөмийн объектуудад цохилт өгөх үеэр хэрэглэсэн бөмбөгийн тоотой ижил тооны пуужингаар Аль-Удей бааз руу харвасныг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )