Тегераны цөмийн объектуудад хийсэн цохилтоор Трамп зорилгодоо хүрэв уу?

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 25

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Израил, Ираны хоорондын мөргөлдөөнд хөндлөнгөөс орж, эрсдэл гаргасан. Одоогийн байдлаар түүний зорилго биелсэн мэт харагдаж байна. Израил, Иран хоёр гал зогсоохоор тохиролцоод байна.

Мягмар гарагт шилжих шөнө Цагаан ордны тэргүүний мэдэгдсэнээр, талууд гал зогсоох тухай тохиролцсон бөгөөд түүний хэлснээр, энэ нь удаан хугацаанд энх тайван тогтоох учиртай.

АНУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр 12 өдрийн дайнд үнэхээр цэг тавьсан бол энэ нь бүс нутгийг хэзээ мөдгүй унагах гэж байсан, тэр дундаа Ираны цөмийн объектуудад цохилт өгсөн АНУ-ын чирэн оруулах байсан ангалын ирмэгээс нэг алхам хойш алхсан чухал үйл явдал болно.

Израилын дэглэм Ираны ард түмний эсрэг хийж буй хууль бус түрэмгийллээ Тегераны цагаар 04.00 цагийг хэтрүүлэлгүй зогсоох хүртэл бид хариу арга хэмжээг үргэлжлүүлсээр байна гэж Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэж байсан.

Албан ёсоор үүнийг гал зогсоох гэж хэлж болохгүй ч хэвлэлүүдийн мэдээлснээс үзвэл Тегераны цагаар 04.00 цаг гэхэд Израилын талаас цохилт өгөх нь зогссон байна. Үүнээс үзвэл талууд хурцадмал байдлыг намжаахад бэлэн байгаа гэлтэй.

Гэвч гал зогсоох дэглэм эхэлснээс хойш ч гэсэн Ираны зүгээс цуврал цохилт өгсөн тухай Израилын тал мэдэгдсэн. Үүнд Израилын өмнөд хэсгийн Беэр-Шева хот өртөж, дөрвөн хүн амиа алджээ.

Гал зогсоох тухай зарлахаас өмнөх өдөр тус бүс нутаг “халуун” өдрийг өнгөрүүлсэн. Иран улс АНУ-ын зүгээс өнгөрсөн ням гарагт Ираны цөмийн объектуудад өгсөн цохилтуудад хариу барьсан билээ.

Эхний мэдээллүүдээр, Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу харвасан Ираны бүх пуужингуудыг замд нь устгаж, ямар нэгэн хохирол амсаагүй. Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Ираны аливаа халдлагад сүйрэлт хариу барина гэж анхааруулж, АНУ-д шаардлагатай гэж үзвэл олон бай бий хэмээн мэдэгдэв.

Дэлхий ертөнц Иран хэрхэн хариу барихыг нэг хоног гаруй хугацаанд чимээ чагнан хүлээсэн. Ираны зүгээс хариуг нь барьсны дараа дэлхий дахины анхаарал дахин Трампад чиглэсэн. Тэр хэдэн цагийн дараа анхны мэдэгдлээ хийсэн юм. “Иран цөмийн объектуудыг нь устгасанд бидний хүлээж байснаас сул хариу барилаа” гэж Трамп өөрийн нийгмийн сүлжээнд бичив. Тэрбээр “Иран уур хилэнгээ гаргасан тул одоо бүс нутагтаа энх тайван тогтоох чиглэлд алхах боломжтой болсон” гэжээ.

Хохирол бага учирч, Трамп ч дахин цохилт өгөхгүй байхыг илүүд үзэж, иранчууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн болсон гэсэн найдвар тавив. Цагаан ордны мэдээллээр, Трамп хөшигний ард Катарын талтай болон Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцээ хийж, гал зогсоох гэрээний нөхцөлийг зөвшилцжээ.

Үүнтэй ижил нөхцөл байдал 2020 оны нэгдүгээр сард болж байв. Тухайн үед Трамп Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын тэргүүн Касем Сулейманий амийг хөнөөх үүрэг өгсөн билээ. Үүний хариуд Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад пуужингаар цохилт өгч, үүний улмаас Америкийн 100 гаруй цэрэг шархдаж байв. Тэр үед АНУ нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийсэн.

АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ өнгөрсөн ням гарагт хаясан бөмбөгийн тоотой ижил тооны пуужинг Иран улс даваа гарагт Америкийн баазууд руу харважээ.

Энэ бөгөөд Иран Катарын талд цохилт өгөх гэж буйгаа урьдчилсан анхааруулсан нь Тегеран нөхцөл байдлыг хурцатгах бус харин илүү хүлээцтэй хандахыг зорьж байгааг харуулав. Үүнийх нь төлөө Трамп талархал хүртэл илэрхийлсэн билээ.

Нөхцөл байдал ийн өрнөх үеэр Доналд Трамд газрын тосны үнэ, АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлэл болон Иранд цөмийн зэвсэг олгохыг санал болгосон ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн мэдэгдэлд анхаарлаа төвлөрүүлжээ. Өмнөх ерөнхийлөгч нарыг бодвол ерөнхийлөгч Доналд Трамп сүрдүүлгээ хэрэгжүүлдэг хэмээн АНУ-ын албаныхан мэдэгдэв байв.

Хэрэв Иран шинээр цохилт өгч, үүний улмаас америкчууд хохирол амсвал Трампыг хариу цохилт өгөхийг шахна. Харин одоогоор тэр хурцадмал байдлаас зайлсхийх арга замыг эрэлхийлж байгаа бололтой. Эл хувилбарыг талууд авч үзэхэд бэлэн байна гэж ВВС онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.72) 2025 оны 06 сарын 25

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu