“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 05

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь  чөлөөллөө.

Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top