Трамп: Сонсооч, Орос том гүрэн, харин тэд үгүй!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 17

Баасан гаригт АНУ-ын Аляска мужийн Анкориж хотын Элмондорф-Ричардсоны цэргийн баазад Доналд Трамп, Владимир Путин нар гурван цаг орчим уулзан ярилцсаны эцэст Орос-Украины дайныг зогсоох тал дээр “ахиц гарсан” тухай мэдэгдсэн.

Сүүлийн 80 жилийн хугацаанд Европ тивд сая гаруй хүн амь үрэгдэж, шархдсан хамгийн их хор хохирол учруулаад буй дайн бол Орос-Украины дайн юм. Тиймээс ч энэ дайныг зогсоох боломжийн талаар АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгчид уулзан ярилцсан.

 

 

Дональд Трамп “Ахиц гарсан. Одоо бүхнийг Украин л шийднэ” гэж мэдэгдсэн. Гэвч тэрхүү “ахиц” гэдэг нь Украины Донецк мужийг ОХУ өөртөө нэгтгэх хүслийг хүлээн зөвшөөрөх тухай хэлсэн бололтой. 2014 оноос Донецк мужийн ¾ орчмыг Оросын тал авсан. Сүүлийн хэдэн сарын турш бага багаар ОХУ-ын арми урагшилсаар байгаа.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский маргааш буюу даваа гаригт Вашингтонд очиж, Доналд Трамптай уулзана гэдгээ мэдэгдсэн юм.

 

 

“Бид зөвшилцөлд хүрэхэд ойрхон байна. Украин л хүлээн зөвшөөрөхөд одоо болно. Магадгүй гэхдээ тэд “Үгүй” гэж мэдэх юм” хэмээн Трамп мэдэгдээд Fox News-ийн Шон Хэннитигийн “Зеленскийд та юу гэж зөвлөмөөр байна вэ?” гэсэн асуултад “Зөвшилцөлд хүрэх хэрэгтэй л гэж хэлнэ” хэмээн хариулсан юм. Үүнийхээ дараа Трамп “Сонсооч, Орос том гүрэн, харин тэд үгүй” гэж хэлжээ.

Зеленский газар нутгаасаа өгөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа. Мөн зөвшилцөлд хүрлээ гэхэд ОХУ дахин дайрч довтлохгүй гэсэн баталгаа өгөхийг шаардаж байгаа юм. Харин Путин “Харилцан ойлголцож, ахиц гарсан энэхүү зөвшилцлийн зам энхтайванд хүргэнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.191.130) 2025 оны 08 сарын 18

Орчуулгаа сайжруулаарай. Улам л Монгол биш болоод байна шүү\nСонсооч биш. \nСонсцгоо! Орос том гүрэн. Харин тэд үгүй! эсвэл Сонс! Орос том гүрэн. Харин тэд үгүй. гэх мэт

0  |  0
Bat(213.202.34.236) 2025 оны 08 сарын 18

uheerin buzarud yuma gadni uls guten ru dairch uchnun zaluchudin amiar togloj bna ihsen hataani chin tim guren hugshin nashui Putin pizda hichen huni amiar togloj bna yagad im gants neg malnudin urshigar zalu hunus amia uguh yostoi gej lalarig yajniged alcjih heregtei

2  |  0
Б(103.212.118.208) 2025 оны 08 сарын 17

За өвөл боллоо монголчуудаа орон байшин гэр орноо дулаал, халаалтаа шийд% өмхий утаанаас залхаж байгаа биздээ

0  |  0
үглээ өвгөн.(66.181.178.106) 2025 оны 08 сарын 18

үнэн гэж алга.Америк Орос хоер тх гүрэн.гэж жижиг улсын.нутгийг\nдээрэмдэж авах эрхтэй юу???

4  |  0
Зөнч(14.1.81.27) 2025 оны 08 сарын 18

Украйн Газар нутгаасаа өгнө гэвэл Дэлхий сөнөхийн цондон.

3  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 08 сарын 18

Украйны өмнөөс газар нутгийнх нь асуудлыг дур мэдэн шийдэх эрх Трампад байхгүй л дээ, хэрэв ингэхэд хүрвэл Орос цаашид ч жижиг улсуудыг түрэмгийлсээр л байх болно, Украйны дараа Казакстан, магадгүй Монгол гээд үргэлжлэнэ

7  |  0
Зүч(103.212.162.147) 2025 оны 08 сарын 18

хүний газар нутгийг зөнөг хоёр хөгшин наймаалахгүй ээ. Нутгийн эзэн өөрөө л шийднэ. Тэгээд ч олон мянган хүнээ алуулчихаад дээр нь газар нутгаа өгнө гэдэг юу л бол. Энэ бол нэг нь нобель өгнө гэсэн сургаар нэр хүндээ өргөх гэсэн нөгөөх нь алдагдсан нэр хүндээ жаахан ч болов эргүүлж авах гэсэн хоёр хөгшин төгцөгийн инээдмийн жүжиг шүү дээ...

8  |  0
Top