Алба хаагчид Германд "Rescue days 2025" дадлага сургуульд оролцож байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ХБНГУ-ын Битбург хотод зохион байгуулагдаж байгаа олон улсын техникийн аврах ажиллагааны "Rescue DAYS 2025" дадлага сургуульд оролцож байна.

Тус сургалтад дэлхийн 40 гаруй орны нийт 600 аврагч, гал сөнөөгч зам тээврийн ослын үеийн ажиллагаа, автобус болон хүнд даацын автомашины хаалга онгойлгох арга техник зэрэг 12 төрлийн сургалт дадлагад хамрагдаж байгаа юм.

Сонирхуулахад, сургалт дадлагад 160 хаягдал машин, 20 ачааны машин, 3 автобус, шинэ цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), цоо шинэ туршилтын цуврал 20 машиныг ашиглаж байгаа аж.

"Weber rescue systems Co.ltd"-аас зохион байгуулж байгаа энэхүү олон улсын дадлага сургалт нь тээврийн хэрэгслийн осол, аюулын үед нэрвэгдсэн хүмүүсийг хурдан хугацаанд аврах дадлага туршлагыг бие бүрэлдэхүүнд олгох зорилготой юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top