Ой, хээрийн 4 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт нийт 6 ой, хээрийнн түймэр бүртгэгдэж, дөрвөн түймриийг бүрэн унтрааж, хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтрааж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ил задгай гал түлэхггүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top