Эргийн хотууд сүйрэх аюулд буйг анхааруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

Канадын Макгиллын их сургуулийн эрдэмтэд хүлэмжийн хийн ялгарлын улмаас далайн усны түвшин нэмэгдэж байгаа нь эргийн хотуудыг сүйрэлд хүргэх аюултай болохыг анхааруулжээ.

“Urban Sustainability” сэтгүүлд бичсэнээр, усанд автагдах өндөр эрсдэлтэй бүсэд Зүүн өмнөд Ази, Өмнөд болон Төв Америк болон Африкийн эрэг орчмын суурин газрууд оржээ. 2100 он гэхэд далайн усны түвшин 20 метрээр нэмэгдэхэд эрэг дээр сүндэрлэх 840 сая барилга, байгууламжийн 136 сая нь усан дор орох эрсдэлд байна. Ихэнх барилгууд нь хүн ам шигүү суурьшсан нам дор газар байрлаж байна. Усан боомт, дэд бүтэц, соёлын хөшөө, дурсгалууд аюулд өртөх магадлал өндөр буйг эрдэмтэд анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.47) 2025 оны 10 сарын 21

Буддийн шумерийн тахилгаас болоод хуурай газарт сөргөөр нөлөөлж далайн ус дээшилж байна. Шумер хүмүүс загаснаас гаралтай.

0  |  0
Top