ОБЕГ | “What3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

 

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан,  аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг буюу what3words апплейкшнаар авч, байршлыг цаг алдалгүй тогтоож, эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.

Тус   апплейкшныг    өөрийн гар утаснаасаа хамааран аppstore болон playstore төхөөрөмжүүдээс үнэ төлбөргүй татаж, ашиглана. Улмаар  интернетгүй үед ч ажилладаг учраас алслагдсан байршил, газруудад ч ашиглахад тохиромжтой.

 

 

Цаг  агаарын аюулт үзэгдэл,  салхи  шуурганы  үед  иргэд  төөрөх,  сураггүй  болохоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор  улсын  хэмжээнд  иргэн  бүрийн  гар  утсанд  байршил тодорхойлох “what3words” аппликэйшныг суулгах аяныг өрнүүлж, нийт 21  аймгийн хэмжээнд 636.876 иргэний гар утсанд суулгаж хэрэглээнд нэвтрүүлээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top