Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Египетийн шигшээ баг Кот Дивуарын шигшээ багийг 3:2 харьцаагаар буулган авч, хагас шигшээд шалгарлаа. Тэд найм дахь удаагаа энэ тэмцээний цомыг өргөх итгэл найдвараа хадгалж үлдлээ.
Египетийн шигшээ эхнээсээ л тоглолтыг өөрийн мэдэлдээ авахыг хичээж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч тоглолт эхлээд ердөө дөрөв дэх минутад Эмам Ашурын мэдрэмжтэй дамжуулалтаар, Омар Мармуш гоолдсон юм. Эрт орсон гоолын дараа Кот Дивуарын шигшээ хэд, хэдэн аюултай боломж үүсгэсэн ч гоол болгож чадаагүй. Гэсэн хэдий ч тэдний бөмбөг эзэмшилт, довтолгооны дарамт маш сайн байсныг дурдах нь зүйтэй. Гэвч тоглолтын 32 дахь минутад Мо Салагийн булангийн дамжуулалтыг Рами Рабиа мөргөж гоол оруулснаар эхний хагасыг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Эхний хагасын ерөнхий статистикийг харвал гоол оруулах эрхтэй нь Кот Дивуарууд байсан. Тоглолт дуусахаас ердөө таван минутын өмнө Кот Дивуарын чөлөөт цохилтыг цэвэрлэх гэж байсан Ахмед Фатух өөрийнхөө хаалганд оруулснаар эхний үе 2:1 харьцаагаар өндөрлөсөн.
Хоёрдугаар үед ч Кот Дивуарууд тун давгүй тоглолт үзүүлсэн. Эхний үе эхэлснээс ердөө таван минутын дараа Египетийн шигшээ багийн Эмам Ашур талбайн голоос гайхалтай дамжуулалт өгч Мо Салах түүнийг нь гоол болгосноор Фараонууд гурван гоол оруулж итгэл төгс тэргүүлж эхэллээ. Ерөнхий байдлын хувьд хамаагүй илүү байсан Кот Дивуарын шигшээ тоглолтын 73 дахь минутад Гуела Дуэгийн гоолоор ойртуулсан ч өөр гоол оролгүй байсаар тэмцээн өндөрлөсөн юм.
Бөмбөг эзэмшилт, хаалга руу цохисон цохилт, үүсгэсэн боломжуудаараа хамаагүй илүү байсан Кот Дивуар ийнхүү харамсалтай ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ. Харин Мо Сала, Омар Мармуш тэргүүтэй Египетийн шигшээ баг найм дахь удаагаа түрүүлэх зорилготойгоор 1xbet брэндийн хамтран ажилласан тэмцээний хагас шигшээд шалгараад байна.

Сэтгэгдэл ( 0 )