Францын цом | ПСЖ Парисын “дерби”-д ялагдлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 13

Францын цомын шөвгийн 16-д Пари Сен Жермен клуб энэ жил дээд лигт дэвшсэн Парис клубтэй учраа таарч 1:0 харьцаагаар ялагдал хүлээж шуугиан тарьлаа. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө санхүү, тамирчдын чадал зэргээрээ илт илүүрхсээр ирсэн 1xbet брэндийн албан ёсны түнш ПСЖ клуб энэ удаад хөрш зэргэлдээ даруухан Парист хожигдсон нь олны анхаарлын төвд байв.

Тоглолт үндсэндээ ПСЖ-ийн давамгайлал дор өрнөсөн. Үүсгэсэн гоолын боломж, хаалга руу цохисон тоо, бөмбөг эзэмшилт зэргээрээ хувь илүү байсан юм. Гагцхүү үр дүн л тэдний эсрэг байлаа.

Тоглолтын эхэнд зочин багийн Алимани Гори гэмтэн, оронд нь Жонатан Иконе гарч ирсэн нь тоглолтыг үндсэндээ эргүүлж орхисон юм. Эхний үед эзэн баг олон боломж үүсгэсэн ч ашиглаж чадалгүй байсаар тэнцээгээр өндөрлөсөн. Тоглолтын эхэнд Парис клубээс давхар солилцоо оруулж ирлээ. Харин ПСЖ клуб 60 дахь минут хүртэл үзээд үр дүнд хүрэхгүй байсан тул Дембеле, Мендеш, Дезире Дуе нарыг 64-65 дахь минутад оруулсан. Нэг ёсондоо Луйз Энрике ялалт байгуулахыг хүссэн нь энэ.

Гэсэн ч зочин баг Парис клубээс Жонатан Иконе 74 дэх минутад Кеббаллын дамжуулалтаар гоолдож тэргүүллийг гартаа авсан. Үүнээс хойш ПСЖ тоглолтыг эргүүлэх хэд, хэдэн боломж үүсгэсэн ч үр дүнд хүрээгүй. Нэгэнт гоол алдах магадлалтай болсон тул Парис клуб хамгаалахаас өөр аргагүй болсон. Тоглолтын 70-аас хойш минутад нийт таван шар хуудас өргөгдсөн нь тоглолт ямархан уур амьсгалтай болсныг илтгэнэ.

Хоёр баг ер нь томоохон тэмцээнд учраа таарч тоглож байгаагүй. Парисыг энэ жил Францын дээд лигт дэвшихээс өмнө хамгийн сүүлд хоёр клуб 2022 онд нөхөрсөг тэмцээнээр учраа таарч байлаа. Ийнхүү ялалт байгуулсан Парис клуб ирэх сарын 5-ны өдөр Лорьен клубтэй шөвгийн наймд учраа таарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top