Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Египетийн шигшээ Нигеритэй учраа таарсан. Уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хоссам Хассан сэтгүүлчийн асуултад уурсан, хариулт өгөхөөс татгалзлаа.
Орон нутгийн цагаар бямба гарагийн 16:00 цагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Мароккогийн нэгэн сэтгүүлч түүнээс “Мароккогийн цэнгэлдэх хүрээлэн, зочид буудлын ая тух Сенегалийн эсрэг гоолдоогүйтэй холбоотой юу” гэж асуусан юм. Түүний асуултад Хоссам Хассан хариулахдаа “Маш хүндэтгэлгүй асуулт байна, хариу тайлбар өгөхгүй” гэжээ.
Египетийн шигшээ баг хагас шигшээ тоглолтод Сенегалийн шигшээд 1:0-ээр хожигдсон билээ. Мо Сала, Омар Мармуш тэргүүтэй сайн тоглогчтой Египетийн шигшээ ийнхүү финалд шалгарах боломжоо алдсан юм.
Тус тэмцээнийг 1xbet брэнд ивээн тэтгэж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )