Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73 хувьд цастай байна.
Үүнээс Увс (Ховд, Малчин, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат, Баянхайрхан), Говь-Алтай (Тонхилын өмнөд), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэний зүүн), Булган (Гурванбулаг, Дашинчилэн), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Баянгол, Шаамар, Жавхлант), Дархан-Уул (Шарынгол, Хонгор, Орхон, Дархан), Төв (Баянчандмань, Сүмбэр, Жаргалантын хойд), Дорнод (Чойбалсангийн зүүн)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.35 г/см3 нягттай.
Увс (Зүүнхангай, Тэс, Зүүнговь, Өндөрхангайн хойд, Түргэний баруун, Тариалангийн хойд), Ховд (Булган), Завхан (Сантмаргац, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрханы хойд), Хөвсгөл (Цагаан-Үүр, Цагааннуур, Тариалан), Баянхонгор (Жаргалант), Булган (Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Бүрэгхангай, Рашаант, Баяннуур, Хишиг-Өндөрийн өмнө, Орхоны зүүн), Орхон (Баян-Өндөр, Жаргалант), Төв (Өндөрширээт, Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Борнуур, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баян, Баян-Өнжүүл), Өвөрхангай (Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Тарагт, Гучин-Ус, Баянгол, Хайрхандулаан), Дундговь (Сайхан-Овоон хойд, Эрдэнэдалай, Дэлгэрцогт), Говьсүмбэр (Сүмбэр), Хэнтий (Баян-Адрага, Баян-Овоон зүүн, Өмнөдэлгэр, Дэлгэрхааны зүүн, Жаргалтхаан, Цэнхэрмандал), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.
Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Хушаатад 31-47 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна.
Цас болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Цагаанхайрхан, Түргэн, Хяргас, Өвөрхангайн Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Хөвсгөлийн Цагааннуур сумдын нутгаар 3-11 хоногоор хүндэрсэн бол Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Өвөрхангайн Тарагт, Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдын нутгаар 2-11 хоногоор саатсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэл ( 0 )