Францын хөлбөмбөгийн дээд лигийн 22-р тойрог ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Энэ тойрогт лигийг тэргүүлэгч Пари Сен-Жермен клуб Реннтэй учраа таарсан. Хоёр багийг 20 оноо заагалж байгаа ч энэ тоглолт сонирхол татах тоглолтын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна. Ренн клуб сүүлийн гурван тойрог дараалж ялагдан улмаар хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж байгаа бол Пари Сен-Жермен клубийн форм тун нягт байж, сүүлийн долоон тоглолт дараалан ялалт байгуулжээ. Энэ тойргийн тоглолтын өмнөх мэдээллийг та бүхэнд хүргэе.
Хэн нь хэн бэ?
Пари Сен-Жермений лигийн форм үнэхээр сайн байгаа. Тэд дээд лигийн сүүлийн долоон тоглолт дараалан ялалт байгуулаад байна. Дараалсан ялалтын цуврал арванхоёрдугаар сард эхэлсэн. Хачирхалтай нь энэ тоглолт нь Реннийн эсрэг байж тэд талбайдаа 5-0 бут ниргэж байсан билээ. Сүүлийн тойрогт тэд Марсель клубтэй учраа таарч мөн л 5-0 бут ниргэснээр ялалтын буухиа үргэлжилж буй. Хэрэв Парисчууд лигтээ түрүүлье гэж бодож байгаа л бол энэ тоглолт маш чухал.
Ренн клуб энэ улиралд орон гаран тоглолт үзүүлж буй. Нэг бол дараалж хожино, нэг бол дараалж хожигдоно. Тэгэхээр ПСЖ-г юу хүлээж байгааг мэдэхэд бэрхтэй. Ренн клуб бүх тэмцээнийг оролцуулаад дөрөв дараалж хожигдоод байна. Туйлийн муу формтой байгаа ч тэд одоо хүснэгтийн зургаадугаарт жагсаж байгаа. Энэ нь тэдний улирлын эхэнд үзүүлсэн гайхалтай тоглолтуудтай салшгүй холбоотой. Тэд одоогийн байдлаар Европын тэмцээнд өрсөлдөх бүсэд жагсаж байгаа нь онцлох зүйл. Энэ тоглолтын өмнөхөн Ренн клуб ахлах дасгалжуулагч Хабиб Бэеэг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхээр үндсэн дасгалжуулагчгүй тоглоно гэсэн үг.
Энэ улирлын форм
Ренн клубийн хувьд улирал эхэлснээс хойш гэртээ 19 гоол оруулжээ. Энэ нь нийт гоолын 61% гэсэн үг. Харин эсрэгээрээ 11 гоол алдаад байна. Энэ нь тэдний алдсан нийт гоолын 32% эзэлжээ. Тэд гэртээ дунджаар 1.9 гоол оруулж, 1.1 гоолыг алдаж байна.
ПСЖ энэ улиралд зочлон тоглолтод 21 гоол оруулаад байна. Энэ нь улирлын нийт гоолтой харьцуулахад 49 хувийг эзэлж байгаа юм. Харин 12 гоол алдсан нь улирал эхэлснээс хойш алдсан нийт гоолын 75 хувийг эзэлж байна. Тэд зочлон тоглолтод дунджаар 1.91 гоол оруулж, 1.09 гоол алдаж байгаа гэсэн үг.
Өмнө нь тэд
Хоёр багийн учраа таарсан сүүлийн таван тоглолтын дөрөвт нь ПСЖ ялалт байгуулж, нэгд нь тэнцсэн. Тэд хамгийн сүүлд 2025 оны арванхоёрдугаар сард учраа таарахад ПСЖ клуб 5-0 харьцаагаар бут ниргэсэн.
Тэдний учраа таарсан есөн тоглолтыг дүгнэхэд гурван тоглолт 1 гоол, хоёр тоглолт нь 2 эсвэл 3 гоол, дөрвөн тоглолт нь 4 болон түүнээс дээш гоол оржээ. Дээрх есөн тоглолтод ПСЖ клуб 2 гоол дунджилсан бол Ренн клуб 0.78 гоол дунджилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )