Газрын тосны үнэ өсөж, хувьцааны ханш унав

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Иранд явуулж буй цэргийн ажиллагаанаас шалтгаалж зах зээл дээрх газрын тосны үнэ өсөж, голлох хувьцаануудын ханш уналаа. Ойрх Дорнодын бүс нутагт тээвэрлэлтийн асуудал үүссэний улмаас брент маркийн газрын тос үнэ баррель тутамдаа 80 ам.доллароос даваад байна. Ялангуяа Ормузын хоолойг хаасан нь өдөрт 15 сая баррель газрын тосны нефтийн тээвэрлэлт зогсоно гэсэн үг. ОУВС болон санхүүгийн бусад байгууллагууд газрын тосны үнийн өсөлт нь дэлхий даяар инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ гэж дүгнээд байна. Хэдийгээр ОПЕК+ орнууд ням гарагт хуралдахдаа дөрөвдүгээр сард өдөрт 206 мянган баррель газрын тос нийлүүлэхээр нэмэгдүүлсэн боловч уг газрын тосны дийлэнх хэсгийг Ойрх Дорнодоос нийлүүлэх шаардлагатай юм.

Цэргийн ажиллагаа хөрөнгийн зах зээлд сүүдэр тусгалаа. Европын “EUROSTOXX 50” хувьцааны фьючерс 1.9%, “DAX” 1.8% буурсан бол “S&P 500” болон “Nasdaq” индексүүд 1.1% буурчээ. Азийн томоохон хувьцаануудын нэг Японы “Nikkei” индекс хамгийн их буюу 2.2% унаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top