Хөлбөмбөг ба ТВ | Дэлхийг өөрчилсөн хослол

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Орчин цагийн хөлбөмбөгийн ертөнцийг телевизийн шууд дамжуулалтгүйгээр төсөөлөхөд бэрх. Газрын хол, замын урт, өдөр, шөнө, цас, бороог үл харгалзан дэлхийн өнцөг булан бүрд өөрийн хайртай багаа дэмжиж байна. Зарим хөгжөөн дэмжигчид тухайн газар оронд очоо ч үгүй байж ямар ч тоглогчийн царайг хараад танина. Энэ бүгд телевизгүйгээр ямар ч боломжгүй байсан. Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж, телевиз үүнд нь хэрхэн тусалсныг дэлхийн брэнд “1xBet” уншигч танд өгүүлье.

Анхны алхам

Англи бол хөлбөмбөгийн спортыг телевизээр дамжуулсан анхны улс. Зарим тохиолдолд 1937 оны есдүгээр сарын 16-ны өдөр Арсеналын үндсэн баг, нөөц багтай тоглосон тоглолтыг бичиж хожим нь зурагтаар дамжуулж байлаа. Бүр зарим судлаачид 1938 онд Англи болон Шотландын багийн тоглолтыг дамжуулсан нь анхны тохиолдол ч гэж үзэх нь бий. Ямар ч гэлээ гэсэн тухайн үеийн телевизийн нэвтрүүлгийн чанар тааруу байсан байж таараа. Зураг нь бүрсгэр, дамжуулагч сул, үзэгчид нь ч хэдхэн хүнээр хязгаарлагдсан байж. Яг тухайн үед бол Англид дунджаас дээш давхаргын 20 мянган хүн л телевизортой байсан гэдэг.

Ингэж явсаар 1954 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргыг европын улс орнуудад, дөрвөн жилийн дараа 1958 оны дэлхийн аваргыг бусад тивүүдэд анхлан телевизороор шууд дамжуулжээ. Чухам иймийн учир Пеле гэдэг хөлбөмбөгч дэлхийн хэмжээний супер од тоглогч болж чадсан юм.

Өнгөт, хиймэл дагуул, давталтын гайхамшиг

60-70-аад он бол технологийн хувьсгалын он жилүүд байлаа. “Телстар” мэтийн хиймэл дагуул нь хэдэн арван улсад хөлбөмбөгийн тоглолтыг нэгэн зэрэг дамжуулах боломж авчирсан. Улмаар 1969 онд Англи улсад Ливерпүүл болон Уест Хэмийн тоглолтыг анх удаа өнгөтөөр дамжуулав.  Төд удалгүй дараа жил нь 1970 оны Мексикт болсон дэлхийн аваргыг анх удаа өнгөтөөр олон улсад шууд дамжуулсан юм.

Яг энэ цаг үетэй давхцаад Америкийн үндэсний хөлбөмбөгийг шууд дамжуулалтаар аливаа эгзэгтэй мөчийг давтаж харуулдаг болоод байв. Ингэснээр үзэгч, тайлбарлагч хоёрыг гайхалтай холбож, зөв, бурууг шүүж тунгаах, шударга шүүлтийг авчирсан юм. Давтаж харуулах энэ гайхамшиг нь хөгжөөн дэмжигчдийг улам бүр татаж, аливаа тоглолтын үнэн мөнийг шүүж тунгаах сэдлийг төрүүлсэн билээ.

Чухамдаа телевиз гэдэг зүйл хөлбөмбөг гэх спортын амин сүнсийг өөрчилж, бүх дэлхийн спорт болгосон юм.

Мөнгөний уурхай: Премьер лиг болон төлбөртэй сувгууд

Хөлбөмбөгийн ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн үе бол 1990-ээд он. Англид Премьер лиг гэх тогтолцоо бүрэлдэж, Руберт Мердокын медиа гүрэн таван улирлыг 304 сая фунтээр дамжуулахаар болов. Тухайн үедээ энэ нь эрсдэлтэй алхам байлаа. Учир юу гэвэл хөлбөмбөгийн лигийн өмнөх гэрээ нь дөрвөн жилийн 44 сая фунт л байлаа. Хэдийгээр асар их алдагдал гэж харагдаж байсан ч Мердок өөрөө үүнийг төлбөртэй суваг болгон хөгжүүлэх шинэ ирээдүйг харсан байв.

Мердокын алсын хараа хол алдаагүй байв. Удалгүй үр дүнгээ өгч телевизийн гэрээнүүд асар мөнгөн дүнд эргэлддэг боллоо. Хөлбөмбөгийн шууд дамжуулалт нь зөвхөн шууд дамжуулалт бус өргөн хүрээний шоу хөтөлбөр болж хувирав. Хөгжөөн дэмжигчид буйдан дээрээ тухлаад эргэн тойрны бүх мэдээллийг нэг дор авдаг боллоо. Ингэснээр хөгжөөн дэмжигчид хэн бүхнээс илүү мэдээлэлтэй болсон юм. Английн Премьер лигийн энэ улирлын шууд дамжуулалтын гэрээ нь 6.75 тэрбум фунт стерлинг байна. Гайхалтай биш гэж үү.

Дижитал хувьсгал ба уламжлалт ТВ-ийн мөхөл

Өдгөө шууд дамжуулах платформууд уламжлалт телевизийн сувгийг орлох болжээ. Одоо үзэгчид тухайн сувгийн сонгосон тоглолтыг бус тухайн хуваарьт өөрийн хүссэн тоглолтоо ухаалаг утас, таблетаар үзэх боломжтой болсон. Үзэх, үзэхдээ 4К, HDR бүр эсвэл VR-аар ч үзэх боломж байна. ОХУ-д 2018 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ-д VAR систем буюу дүрс бичлэгээр дахин нягталдаг болсон. Энэ нь үзэгчдийг улам бүр татах нэгэн шалтгаан болсон билээ.

Хөлбөмбөг гэдэг зөвхөн нэг цэнгэлдэх хүрээлэнгээр хязгаарлагдахгүй болсон. Чухамдаа телевиз гэдэг зүйл хөлбөмбөг гэх спортын амин сүнсийг өөрчилж, бүх дэлхийн спорт болгосон юм. Одоо энэ спортыг технологийн тусламжтай үзэж, зарим тохиолдолд дүрэмд ч өөрчлөлт оруулаад байна. Бооцоот цахим хуудаснууд магадлалын онол, тоглолтын өмнөх мэдээллийг улам нарийн болгосноор бүх дэлхийн хүмүүсийг энэ спортод татсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top