ЮНЕСКО | Ираны дунд сургуулийг бөмбөгдсөн нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО Ираны дунд сургуулийг бөмбөгдсөн нь олон улсын эрх зүй, хүмүүнлэгийн дэг журмыг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдлээ. АНУ болон Израилийн зэвсэгт хүчин Иранд цэргийн ажиллагаа явуулахдаа бага сургуулийг бөмбөгдсөн юм. Энэ бөмбөгдөлтийн үеэр 150 орчим хүн амиа алдсаны дийлэнх нь хүүхдүүд байжээ.

ЮНЕСКО-гийн зүгээс цэргийн ажиллагаа, агаарын дайралт нь олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн тодотгоод олон улсын хүмүүнлэгийн хуулиар хамгаалагдсан боловсролын байгууллагад халдсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Түүнчлэн НҮБ-ын Энхтайвны элч, Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай энэ үйлдэлд “маш их цочирдсон” гэж мэдэгдээд, олон улсын байгууллагуудыг Иранд болж буй үйл явдалд анхааралтай хандахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top