Иран Харг арлын хамгаалалтаа бэхжүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Иран улс АНУ-ын болзошгүй халдлагад бэлтгэх хүрээнд Харг аралд нэмэлт хүч, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдийг байршуулж байна гэж CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

АНУ-ын тагнуулын албадын мэдээллээр, Иран тус арлыг тойруулан мөн Америкийн десант буух боломжтой газруудын эрэг дагуу явган цэрэг болон танк эсэргүүцэх мина байрлуулсан байна.

Үүнтэй зэрэгцэн Иран улс хэрэв АНУ хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлбэл АНЭУ болон Бахрейны нутаг дэвсгэрийг эзэлнэ хэмээн сүрдүүлжээ. Ираны IRIB сувгийн мэдээлснээр, хэрэв АНУ алдаа гаргавал Ираны зэвсэгт хүчин АНЭУ болон Бахрейны эргийн шугамыг эзэлж, бүс нутгийг өөрчлөхөд бэлэн байна. Ираны батлан хамгаалах зөвлөл мөн Ираны эргийн шугам эсвэл Харг арал руу халдвал Персийн буланг тэр чигт минажуулна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top