АНУ-ын эрх баригчид Ираны нутаг дэвсгэр дээр цохилтод өртсөн F-15E сөнөөгч онгоцныхоо нисгэгчийг аврахын тулд элит цэргийн тусгай ангийн бие бүрэлдэхүүнийг дайчилжээ.
CNN сувгийн мэдээллээр, сөнөөгч онгоцны нисэх багийн хоёрдох нисгэгчийг /чиглүүлэгч оператор/ аврах ажиллагаанд тагнуулын албадын ажилтнууд, цэргийнхнээс гадна Delta Force болон Navy Seals тусгай ангийнхан оролцсон байна.
F-15E сөнөөгч онгоцыг Ираны нутаг дэвсгэр дээр дөрөвдүгээр сарын 3-нд харваж, унагажээ. Axios порталын мэдээллээр, катапульт хийснийхээ дараа нисгэгч болон чиглүүлэгч-оператор холбоо барьжээ. Нисгэгчийг онгоц унаснаас хойш хэдэн цагийн дараа аварсан байна. Энэ үеэр эрэн хайх ажиллагаанд оролцож байсан АНУ-ын Black Hawk нисдэг тэрэг Ираны талын галд өртсөн ч нислэгээ үргэлжлүүлсэн ба багийн гишүүд шархаджээ.
Чиглүлэгч-операторын байгаа байршлыг тогтооход нэг хоног илүү хугацаа шаардагджээ. Түүнийг аврах ажиллагаа дөрөвдүгээр сарын 4-нд эхэлсэн байна. Энэ үеэр АНУ-ын сөнөөгч онгоцнууд хоёрдох нисгэгчийг мөн эрэн хайж байсан Ираны хүчнүүдэд цохилт өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )