Трампын орлогч тохиролцоонд хүрэлгүйгээр буцлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Венс Ираны талтай гал зогсоох тохиролцоо хийхээр Пакистанд очсон ч ямар нэгэн үр дүнд хүрэлгүйгээр буцлаа. АНУ-ын зүгээс цөмийн зэвсэг дахин үйлдвэрлэхгүй байх, Ормузын хоолойг ямар нэгэн нөхцөлгүйгээр нээх зэрэг хатуу шаардлага тавьсан бөгөөд үүнийг нь Ираны тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Хэлэлцээнд оролцсон Пакистаны төлөөлөгч нэлээд таагүй уур амьсгалд өрнөсөн гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Венс энэ тухай хэлэхдээ “АНУ-ын зүгээс маш уян хатан хандсан. Муу мэдээ гэвэл Ирантай тохиролцоонд хүрч чадсангүй. Гэхдээ энэ нь Иранд л муу мэдээ байх болно. Бид ямар ч байсан шаардлагаа тодорхой тавьсан” гэжээ.

Пакистан улсын нийслэл Исламабад хотноо болсон энэхүү уулзалт 1979 оны Исламын хувьсгалаас хойш АНУ-Ираны хооронд хийсэн хамгийн анхны уулзалт болсон юм. Гэвч одоогийн байдлаар ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Ираны Засгийн газар ч хэлэлцээ дууссан гэдгийг мэдэгдээд байна.

АНУ-ын хэлэлцээрчид уулзалтын үеэр Ерөнхийлөгч Доналд Трамптай зургаан удаа утсаар холбогджээ. АНУ-ын зүгээр Ормузын хоолойг хэвийн үйл ажиллагаанд ортол хяналт тавих шаардлага хүргүүлсэн бол Ираны тал дамжин өнгөрөх тээврийн төлбөрийг авах санал тавьсан байж болзошгүй байна. Хоёр талын хэлэлцээ цаашид үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(66.181.176.150) 5 минутын өмнө

anusuud bukh yumand khuchirkhiilekh gej oroldokh yum ,

0  |  0
Top