Аваргуудын лигийн цомоо хамгаалах өндөр магадлалтай гэгдэж буй Пари Сен-Жермен клуб 31-р тойргийн тоглолтад Анжерс клубтэй учраа таарч 0-3 харьцаагаар итгэл төгс ялалт байгууллаа. Ингэснээр тэд ард яваа багаасаа зургаан онооны зөрүүтэй болж тэргүүллээ баталгаажуулсан юм. Тэд ийнхүү Лиг 1-ийн хүрээнд есөн тоглолтод найм дахь ялалтаа байгууллаа.
Тэд Анжерс клубтэй таарсан сүүлийн 20 тоглолтод дараалсан ялалт байгуулаад байна.
Энэ долоо хоногийн дундуур Аваргуудын лигийн хагас шигшээгийн чухал тоглолтын өмнө гарааны түлхүүр тоглогчдоо амраасан. Гэсэн ч ПСЖ баг тоглолтын эхнээс давуу байдал олж авсан. Эхний аюултай боломжийг Ашраф Хакими гүйцэтгэсэн ч харамсалтай нь гоол болж чадаагүй. Гэвч ердөө удалгүй тоглолтын долоо дахь минутад И Кан-Ин өрсөлдөгчийнхөө халганд бөмбөг оруулсанаар зочид тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод Ашраф Хакими тун идэвхтэй тоглолт үзүүлсэн. Зочид ийнхүү өөртөө итгэлтэй болж хаалга руу “нүдэж” эхэлсэн юм. Улмаар тоглолтын 39 дэх минутад Бералдогийн дамжуулалтаар Сенни Маюлу гоол оруулснаар зочид итгэл төгс тэргүүлж эхэллээ. Эхний үеийн төгсгөлд Брэдли Баркола эцсийн цэгийг хатгах гэж оролдсон боловч харамсалтай нь гоол орсонгүй. Хэдийгээр эзэн баг Анжерс тийм ч сайн тоглоогүй ч гоол уг нь оруулсан. Гэвч отон тоглолт гэж үзэн энэ гоолыг тооцоогүй юм.
Тоглолтын хоёрдугаар үед ч байдал өөрчлөгдсөнгүй. Зочид тэргүүлсэн хэвээр л байлаа. Нүдэж, нүдэж тоглолтын 52 дахь минутад И Кан-Инийн дамжуулалтаар Лукас Бералдо гоол оруулснаар тоглолтын эсийн цэгийг хатгажээ. Тоглолтын 70-аас хойших минутад эзэд жинхэнэ эзэн шиг тоглосон. Эздийн тоглолт сэргэхтэй зэрэгцэн 74 дэх минутад Гонзало Рамос хоёр дахь шар хуудсаа авснаар талбайгаас хөөгдөв. Эзэд үүнээс хойш гоолын дайтай гурван ч боломж үүсгэсэн ч гоол болж чадсангүй. Тоглолт энэ үр дүнгээр өндөрлөсөн юм. Ийнхүү ПСЖ клуб сүүлийн таван тоглолтод 14 гоол оруулж, ердөө нэг удаа хожигдсон нь хүснэгтийг итгэл төгс тэргүүлэх боломж олгосон юм. Мөн тэд Анжерс клубтэй таарсан сүүлийн 20 тоглолтод дараалсан ялалт байгуулаад байна.
ТОГЛОЛТЫН ТОЙМ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )