Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд маш муу байна

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 05

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд маш муу, 40 гаруй хувьд буюу Дундговь, Сүхбаатарын нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу.

Дорнодын нийт, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Ховд, Өмнөговь, Булган, Төвийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байна. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.191) 2026 оны 05 сарын 05

Малын тоо толгойг цөөлж, бэлчээрийн менежментийг сайжруулахгүй бол хэцүүдэх нь дээ, шуналт малчид уул уурхайг болохоор жадлан эсэргүүцэх мөртлөө өөрсдөө хэт шуналтай бэлчээр талхалж, цөлжилтийн хүрээг улам тэлэх

0  |  0
Top