Үндэсний аудитын газар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 2025 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийхэд 632.3 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Тухайлбал мөнгөн гүйлгээний зардлын нийт 45.7 сая төгрөгийн гүйлгээг цахим төлбөрийн баримтын системтэй тулган шалгахад 41.01 сая төгрөгйн зардлын гүйлгээнд и-баримт бүртгэгдээгүй зөрчил илэрчээ. Түүнчлэн бусад эргэлтийн хөрөнгө данснаас 591.3 сая төгрөгийн хөрөнгийг холбогдох дээд шатны байгууллагын тушаал шийдвэргүйгээр бүртгэлээс хасаж тайлагнасан ноцтой зөрчил илэрсэн байна.
Үүнээс гадна бусад хууль, тогтоомж зөрчсөн дараах асуудал илэрчээ. Тухайлбал “Энигма констракшн” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн барилга угсралтын 7.9 сая төгрөгийн ажил гүйцэтгэх FSBKH дугаартай гэрээг 2022 оны 9-р сарын 8-ны өдөр байгуулсан боловч ажлын хугацааг хоёр удаа сунгаж, 2025 оны эцсийн байдлаар 60.2%-тай байна.

Сэтгэгдэл ( 0 )