Испанийн шигшээ Барселонад түшиглэж, Реалыг орхилоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис де ла Фуэнте ДАШТ-2026-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Бүрэлдэхүүнийг харахад Барселонагийн тоглогчид багтсан ч Реал Мадридын тоглогчид багтсангүй. Ялангуяа шигшээд дуудагдах өндөр магадлалтай байсан Дийн Хаусен болон Дани Карвахал нар багтаагүй байна.

Энэ жилийн ДАШТ-нд дэлхийн брэнд "1xBet"-н хамтрагч Барселона клубээс Жоан Гарсиа, Пау Кубарси, Эрик Гарсиа, Ламин Ямал, Педри, Дани Олмо, Пау Торрес, Гави нарын есөн хүнийг дууджээ.

Мэргэжилтнүүд Реал Мадридын тоглогчдын хоорондын үл ойлголцол, энэ жилийн орон гаран байдлаас шалтгаалан бүрэлдэхүүнд дуудаагүй гэж үзэж байна. ДАШТ-нд оролцох амжилтын тухайд бэртэл гэмтэл болон хэт залуу бүрэлдэхүүн тэмцээний хасагдах шатанд шалгарах ч шөвгийн найм хүртэл явах магадлал тун бага гэж үзэж байгаагаа зарласан юм.

Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгачид:

Жоан Гарсиа /Барселона/

Давид Райа /Арсенал/

Унаи Симон /Атлетик Билбао/

Хамгаалагчид:

Марк Кукурейа /Челси/

Алехандро Грималдо /Байер Леверкузен/

Пау Кубарси /Барселона/

Эймерик Лапорт /Атлетик Билбао/

Марк Пубилл /Атлетико Мадрид/

Эрик Гарсиа /Барселона/

Маркос Йоренте /Атлетико Мадрид/

Педро Порро /Тоттенхэм/

Хагас хамгаалагчид:

Педри /Барселона/

Фабиан Руйз /ПСЖ/

Мартин Зубименди /Арсенал/

Гави /Барселона/

Родри /Манчестер Сити/

Алекс Баена /Атлетико Мадрид/

Микел Мерино /Арсенал/

Довтлогчид:

Микел Ойарзабал /Реал Сосьедад/

Дани Олмо /Барселона/

Нико Уиллиамс /Атлетик Билбао/

Йереми Пино /Кристал Палас/

Ферран Торрес /Барселона/

Борхе Иглесьас /Сельта Виго/

Виктор Муньоз /Осасуна/

Ламин Ямал /Барселона/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top