АНУ-ын зэвсэгт хүчин Ираны хэд хэдэн объектуудад агаараас цохилт өгөв. АНУ-ын зэвсэгт хүчний жанчин штабын (CENTCOM) мэдээлснээр, энэ нь Ираны зүгээс явуулж буй түрэмгийллийн хариу арга хэмжээ.
АНУ цуврал цохилт өгсний дараахан Ираны зэвсэгт хүчин Ормузын хоолойгоор нэвтэрхийг завдсан хоёр хөлөг онгоцонд цохилт өгсөн байна. Персийн булангийн Кешм арал болон хэд хэдэн хотуудад дэлбэрэлт болсон байна.
Ираны тал Ормузын хоолойгоор нэвтэрхийг завдсан газрын тос тээвэрлэгч болон худалдааны хөлөг онгоцнуудад цохилт өгнө гэж анхааруулжээ.
Талууд ийн харилцан цохилт өгсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд дахин хүчтэй цохилт өгнө хэмээн мэдэгдсэн байна.
Мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө АНУ-ын Иранд өгсөн цохилт нь Ормузын хоолой дээгүүр нисэж явсан АНУ-ын нисдэг тэргийг унагасны хариу байсан гэж Трамп мэдэгджээ. Ингэхдээ АНУ-ын тал нийт 49 ширхэг “Tomahawk” пуужин харвасан болохыг Трамп тодруулсан байна.
Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Бакаи АНУ-ыг байр сууриа байнга өөрчилж, өөр өөр агуулгатай мэдэгдэл хийж, гал зогсоох дэглэмийг байнга зөрчих байдлаар яриа хэлэлцээний явцад саад хийж байгаад буруутгажээ. Түүний хэлснээр, Ираны тал шинээр үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа бөгөөд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бага ч гэсэн тогтвортой байдал шаардлагатай гэж үзэж байна.
Цуврал цохилтын талаар АНУ Ираны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, удирдлагын төв болон радаруудыг онилсон болохыг онцлоод агаарын довтолгоо гурван цаг үргэлжилсний дараа ажиллагаа дууссан хэмээн мэдэгджээ.
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын мэдээлснээр, Бахрейн, Иордан дахь АНУ-ын цэргийн баазууд дахь 21 байнд пуужин, дроны цохилт өгчээ. Кувейтын арми мөн Ираны халдлагаас хамгаалсан тухай мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )