Эбола вирусээр халдварласан африкчууд 30 хоногийн дотор Ази, Европын нисэх онгоцны буудлуудаар үйлчлүүлэх магадлал өндөр буйг Японы эрдэмтэд математикийн загварчлалыг ашиглан тооцоолжээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Угандагийн Эбола вирусийн халдвар тээгч иргэдийн үйлчлүүлж болзошгүй нислэгийн чиглэлүүдийг судалсны үндсэн дээр ийм дүгнэлт хийсэн байна. Японы эрдэмтдийн үзэж буйгаар халдвар тээгчид нэг сарын дотор Бельги, Франц, АНЭУ, Турк зэрэг тээврийн хабуудад хүрч болзошгүй. Таагүй зураглалаар халдвар тээгч зорчигч Бельгид хүрэх магадлал 92 хувь, Франц 91 хувь, АНЭУ 88 хувь, Туркт хүрэх магадлал 86 хувьтай байна.
Японы эрдэмтэд загварчлалдаа 11264 нисэх онгоцны буудал, 569 741 нислэгийн чиглэл, 330 сая зорчигчийг хамруулжээ. Халдвар орж ирэх магадлал халдвар тархана гэсэн үг биш бөгөөд зөвхөн олон улсын нөхцөл байдлыг шуурхай мониторинг хийх үндэслэлийг бий болгож буйг судлаачид онцолжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Эбола вирусийн халдвараар Конгод 192 өвчтөн нас барж, батлагдсан халдварын тохиолдол 808 -д хүрээд байна. Нас баралтын түвшин 23.8 хувь байна.

Сэтгэгдэл ( 0 )