Франц улсад Эбола вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож байсан эмчээс халдвар илэрсэн байна.
Францын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өвчтөнийг онош тавихаас өмнө тусгаарласан байна. Өвчтөний хавьтлуудыг тогтоож байгаа бөгөөд хүн амын дунд халдвар тархах эрсдэл бага гэж мэдэгджээ.
Хүндрэх эрсдэл, нас баралтын түвшин өндөр ч тус вирусээр зөвхөн өвчтөний цус, хөлс эсвэл шээсээр дамждаг тул халдвар амархан тархдаггүй.
Конго улсад халдвар анх илэрснээс хойших таван долоо хоногт Эбола халдвараар нас барсан хүний тоо 267 болж, халдвар авсан хүний тоо 1000 даваад байна. Хөрш зэргэлдээх Уганда улсад Эбола халдвараар хоёр өвчтөн нас барж, халдварын 20 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )