Конгод Эбола халдвараар 232 хүн нас бараад байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 19

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Эбола халдварын улмаас нас барсан хүний тоо 232-д хүрээд байна.

Халдварын тохиолдол 891 болж, нэг хоногийн дотор 21-р нэмэгджээ. Халдварын тохиолдол ийн өсөж байгаа нь Эбола вирусийн халдвар эрчимтэй тархаж буйг илтгэж байна гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Халдвар шинэ бүс нутгуудад тархаж, хүрээгээ тэлж болзошгүйг эрх баригчид сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 15-нд Эбола вирусийн халдварын анхны тохиолдол Конго улсын зүүн хэсэгт бүртгэгдсэн билээ. Халдварын голомт нь Итури мужид бүртгэгдсэн. Хөрш зэргэлдээх Угандад Эбола халдварын улмаас гурван хүн эндээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top