Ардчилсан Конго улсад "ковид-19" болон эбола вирусний халдвар дэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

 

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад коронавирусний цар тахлын хажуугаар эбола вирусний халдвар дахин дэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Тус улсад сар гаруйн дотор хоёр дахь хүн эбола вирусний улмаас амиа алдлаа. Хамгийн сүүлд амиа алдсан өвчтөн 11 сартай нярай байжээ. Одоогоор тус улсад 215 хүнд эбола вирус халдварласан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтээд байна.

ДЭМБ-аас Ардчилсан Конго улсад эбола болон коронавирус хавсарч дэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Ардчилсан Конго улсад эбола вирусээс гадна коронавирусний халдвар дэгдэж 234 тохиолдол бүртгэгдсэний 20 нь эндээд байна. Үүнээс 16 өвчтөн бүрэн эдгэрчээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(43.228.129.86) 2020 оны 05 сарын 01

Мэдэж байж худлаа бур. Democratic republic of Congo гэдэг юм англиар жхн юм үзэж харж бай нусан жур минь

0  |  0
Unen(203.91.115.52) 2020 оны 05 сарын 01

Bugd nairamdah ardchilsan kongo uls gj bhgui.2 ulsiin neriig holiod bn

0  |  1
Top