Алба сурталчлах өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулж байна

2026 оны 06 сарын 19

 

Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойг угтан албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах “Алба сурталчлах өдөрлөг”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

 

 

Иргэд өөрийн амьдарч байгаа газрынхаа Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах болон Эрэн хайх, аврах анги, Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчин, аврах ажиллагаанд ашиглаж байгаа багаж техник хэрэгсэл, авч хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, аймаг, орон нутгийн гамшиг, ослын  талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцаж байна. 

 

 

Мөн аймаг, орон нутгийн онцлогийг дагасан гамшиг, осол, аюулт үзэгдлээс  өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top