Иран, АНУ-ын хэлэлцээний эхний үе өндөрлөв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Иран, АНУ-ын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Пакистан, Катар улс хоёр талын хэлэлцээний эхний үе Швейцарын Бюргеншток хотноо өндөрлөсөн тухай мэдэгджээ. Яриа хэлэлцээ эерэг, бүтээлч уур амьсгалд болсон байна.

Талууд найдвар төрүүлэхүйц дэвшилд хүрч, дараа дараачийн техникийн хэлэлцээ хийх үндэс суурийг тавилаа гэж Катар, Пакистаны хамтарсан мэдэгдэлд онцолжээ.

Талууд ирэх 60 хоногт Иран, АНУ-ын хооронд тохиролцоонд хүрэх замын зураглалыг зөвшилцөж, Ливан дахь цэргийн ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Бейрутийн оролцоотой бүлэг байгуулахаар тохиролцжээ.

Талууд мөн Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцны аюулгүй хөдөлгөөнийг хангахад үл ойлголцол үүсэхээс сэргийлэх зорилгоор харилцаа холбооны шугам нээхээр болсон байна.

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи Катар, Пакистаны хүчин чармайлтын ачаар Ираны газрын тосны экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалж, тодорхой хэмжээний активыг чөлөөлж, Ираныг сэргээн босгох төлөвлөгөөг хэрэгжүүлэх алхам хийжээ.

Талууд техникийн яриа хэлэлцээг энэ долоон хоногийн сүүл хүртэл үргэлжлүүлэхээр болсон гэж хамтарсан мэдэгдэлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.237) 2 цагийн өмнө

Шал худлаа мэдээлэл байна

0  |  0
зочин(103.57.93.237) 2 цагийн өмнө

Шал худлаа мэдээлэл байна.

0  |  0
Top