БЗД | Үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг 09:00 цагт бүрэн нээлээ.

2026 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсан, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан нөхцөл байдал үүссэн бөгөөд нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулж, зайлууллаа.

Мөн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шавар цэвэрлэх, угаах ажлыг гүйцэтгэж халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгууллаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, дүүргийн Менежер Гомбосүрэн нар газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top