Он гарсаар улсын хэмжээнд наймдугаар сарын 06-ны өдрийн байдлаар Онцгой байдлын алба хаагчид усны ослын 100 удаагийн дуудлагаар 154 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцөлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )