ҮР БА ШИНЖЛЭХ УХААН | Эрүүл, урт наслалтад хандах хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр эрүүл урт наслахыг зөвхөн удаан амьдрах бус, харин эрүүл, эрч хүчтэй, бие даасан байдлаа алдахгүй байж чадах чадвар гэж үздэг үзэл бодол улам давамгай болжээ. Эрүүл чанартай амьдрах хугацаа буюу ‘healthspan’ нь шим тэжээлийн чанарын тухай ойлголтыг зөвхөн эцсийн бүтээгдэхүүнд төвлөрдөг байсныг өөрчилж, ургамлын түүхий эдийн гарал үүслээс эхлээд, хөрсний чанар, шинжлэх ухааны судалгаа, үйлдвэрлэл, чанарын хяналт гэх мэт бүх үе шатад бүхэлд нь анхаардаг болж байна.

"Amway"-ийн Nutrilite брэнд нь энэ хандлагын дагуу 90 гаруй жилийн турш, ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийн тариан талбай, шинжлэх ухааны судалгаа, үйлдвэрлэлийг хослуулсаар ирсэн. Өнөөдөр "Nutrilite" нь витамин болон биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүний борлуулалтаар дэлхийд нэгдүгээрт ордог брэнд юм.

"Amway"-ийн судалгаа, шинжлэх ухааны үйл ажиллагаанд 800 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн оролцож, 75 лабораторитой хамтран ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд компанийн судалгаанд оруулсан хөрөнгө оруулалт нийт 146 сая ам.долларт хүрсэн байна.

Эрүүл мэнд ургамлаас эхэлдэг

"Nutrilite"-н хувьд бүтээгдэхүүний чанарын хяналт үйлдвэрлэлт эхлэхээс нэлээд өмнө буюу ургамал тариалахаас эхэлдэг.

"Nutrilite"-н өөрийн органик фермүүд бараг 6000 акр (ойролцоогоор 2400 га) талбайг эзэлдэг. Тариалалтын явцад хөрсний нөхцөл, цаг уурын нөхцөл, эрдэс бодисын агууламж, биологийн төрөл зүйл, ургамлын онцлог зэргийг бүгдийг нь харгалзан үздэг. Ургамлын түүхий эдийн найрлагад сорт, ургасан газар, хөрс, ургацын боловсорсон түвшин болон дараагийн боловсруулалт нөлөө үзүүлдэг.

Манай фермийн талбай дээр байгалийн болон технологийн аргуудыг хослуулан ашигладаг. Цоохор цох навчны бөөстэй тэмцэхэд тусалж, зөгий ургамлыг тоосжуулж, харин шонхор шувуу мэрэгчдээс хамгаалдаг үүрэгтэй. Харин хогийн ургамалтай лазер систем автоматаар таньж, нарийвчлан чиглүүлж устгах боломж олгодог газар тариалангийн өндөр технологийг нэвтрүүлсэн юм.

“Лазер нь хогийн ургамлыг таньж, хөрсөнд гэмтэл учруулахгүйгээр өндөр нарийвчлалтай устгадаг. Ингэснээр пестицид хэрэглэх шаардлагагүй болж, талбай дээгүүр техник явах давтамж багасаж, хөрсний эрүүл мэндийг хадгалахад өндөр ач холбогдолтой” гэж фермийн түүхий эд боловсруулах үйл ажиллагааны удирдагч Жордан Хэнсон хэлэв.

Бидний зорилго нь зөвхөн ургамлыг амжилттай ургуулах төдийгүй, дараагийн шатанд түүхий эдийн найрлагын тогтвортой байдал, хяналтыг хангахад оршино.

Ургамлаас үйлдвэрлэл хүртэл

Ургац хураасны дараа түүхий эдийг "Nutrilite"-ийн өөрийн үйлдвэрт илгээдэг бөгөөд тэнд боловсруулалт болон олон шатлалт чанарын хяналтад оруулдаг.

"Spaulding" үйлдвэрийн үйлдвэрлэлийн талбай нь ойролцоогоор 28 мянган м² юм. 2014 оноос хойш ажиллаж буй тус үйлдвэрт 225 гаруй хүн ажилладаг бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 10 тэрбум гаруй нэгж бүтээгдэхүүн юм.

Хатуу хэлбэрт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадал нь 65 гаруй зах зээлд зориулсан 7 тэрбум шахмалд хүрдэг. 2021 оноос хойш пробиотикийн тусдаа үйлдвэр ажиллаж байна. Тус үйлдвэр 17 зах зээлд зориулан 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь 196 сая уут юм. Үйлдвэрлэлийн шугам нь нэг минутад 900 хүртэл уут үйлдвэрлэх хүчин чадалтай.

Чанарын хяналт бол үйлдвэрлэлийн үе шат болгонд хийгддэг салшгүй нэг хэсэг юм. Үйлдвэрлэлийн захиалга тус бүрт 300 гаруй шалгалт хийдэг. Пробиотик бичил биеттэй ажиллахдаа температур, чийгшлийг давхар хянадаг бөгөөд энэ нь бичил биетний амьдрах чадварыг удаан хадгалахад чухал нөлөө үзүүдэг.

Шинжлэх ухаан бидэнд юу чухал болохыг ойлгоход тусалдаг

Судалгаа нь манай системийн нэгэн чухал бүрэлдэхүүн юм.

Өнөөдөр "Amway"-ийн судалгааны гол чиглэлүүд нь эсийн эрүүл мэнд, микробиом, мөн фитонутриент (ургамлын шимт бодис) болон ургамлын орц найрлагын онцлогийн судалгаа судалгааг багтааж байна.

“Бидний хувьд өнөөдрийн судалгаа эсийн эрүүл мэнд болон микробиом гэсэн хоёр гол чиглэлд төвлөрч байна. Фитонутриент болон тэдгээрийн агууламжийн судалгаа нь ургамлын бүрэлдэхүүн хэсэг ба эрүүл мэндийн хоорондын хамаарлыг илүү сайн ойлгоход тусалдаг” гэж Amway-ийн шинжлэх ухааны судалгаа, эмнэлзүйн туршилтын шинжээч Коллин Каркет тэмдэглэв.

Энэ нь "Best of Nature. Best of Science" (Байгалиас шилдэгийг нь. Шинжлэх ухааны шилдэгийг нь.) зарчмыг илэрхийлдэг бөгөөд энэ нь байгаль болон шинжлэх ухааны ололт амжилтуудыг хослуулсан юм. Ургамлын орц найрлагыг салангад бус, харин үр, хөрс, ургах нөхцөлөөс эхлээд боловсруулалт, шинжлэх ухааны судалгаа, үйлдвэрлэл, чанарын хяналт зэрэг цогц байдлаар авч үзвэл үр дүнд хүрнэ гэж үздэг.

Дундаж наслалтаас амьдралын чанар хүртэл

"Healthspan" нь урт наслалтын тухай уламжлалт ойлголтыг илүү өргөжүүлж өгдөг. Энэ нь хүн хэдэн жил амьдрах тухай асуудал төдийгүй, тэдгээр жилүүдийн хэдийг нь эрүүл, эрч хүчтэй, идэвхтэй, бусдаас хамааралгүй биеээ авч явж чадах тухай асуудал юм.

Тиймээс хоол тэжээл, хөдөлгөөний идэвх, амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, шинжлэх ухааны мэдлэгийг хослуулсан цогц хандлага нь онцгой ач холбогдолтой. Гэхдээ эрүүл урт наслалтыг ганц бүтээгдэхүүн эсвэл ганц орц найрлагаар хязгаарлах боломжгүй.

Ийм учраас "Nutrilite"-ийн арга зам нь эцсийн бүтээгдэхүүнээс нэлээд өмнө буюу ургамал болон түүний ургах орчноос эхэлж, судалгаа, үйлдвэрлэлээр дамжин, үе шат бүрт чанарын хяналттайгаар үргэлжилдэг.

Эцсийн дүндээ эрүүл урт наслалтын тухай яриа дэлгүүрийн лангуун дээрээс бүтээгдэхүүн эхэлдэггүй. Бүүр эрт буюу үр, хөрс, шинжлэх ухааны мэдлэг, мөн чанар нь замын алхам бүрт бүрэлдэн тогтдог гэсэн ойлголтоос эхэлдэг.

"Amway" компанийн тухай

"Amway" бол бүтээгдэхүүн нь Төв Азийг оролцуулан дэлхийн 100 гаруй улс орон, нутаг дэвсгэрт худалдаалагддаг, эрүүл мэнд, сайн сайхан амьдралд чиглэсэн олон улсын компани юм. Тус компани нь эрүүл мэнд, сайн сайхан амьдралд зориулсан бүтээгдэхүүний өргөн сонголттойгоор бүтээгдэхүүн хөгжүүлж, бие даасан бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог.

"Amway" Улаанбаатар хотод албан ёсны оффисоо нээгээд байгаа. Компани бие даасан бизнес эрхлэгчдийн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бөгөөд тэдэнд Amway-ийн олон улсын экосистем, бүтээгдэхүүн, бизнес хөгжүүлэх боломжийг хандан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top