Facebook ба Twitter- ээр зарласан жагсаал Азербайжаны нийслэл Бакуд явагдсангүй. Учир нь Facebook ба Twitter сүлжээгээр одоогийн эрх баригчдын явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн жагсаалд гарах уриалга тараасан залуучуудыг дөнгөж цугларч эхлэхэд л цагдаа нар толгой дараалан баривчилж цагдаагийн хэсэг рүү авч явсан байна. 40 гаруй хүн баривчлагдсан аж.Гэвч жагсаал зохион байгуулагчид нь ахиад олон удаа өөр үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн болохоор Баку хотноо цагдаа нар зарим их, дээд сургууль, оюутнуудын дотуур байрыг бүслэн хааж, оюутнууд ба багш нарыг нь тусгай зөвшөөрөлгүйгээр гарахыг хориглсон байна.Улмаар Facebook ба Twitter зэрэг сүлжээгээр жагсахыг уриалсан гэсэн хэргээр залуучуудын байгууллагын 6 тэргүүлэгчдийг баривчилжээ.Египет, Тунист болсон хувьсгал, Ливанд болж байгаа иргэний дайн зэрэг үйл явдлын нөлөөгөөр олон жилийн турш төрийн эрхийг барьж байгаа дарангуйллын гэж болохоор засаглалууд нь элдэв хувьсгал гарахаас ихээхэн болгоомжлох болсон юм. Дашрамд сонирхуулахад Алиевын гэр бүл Азербайжаны төрийн эрхийг 20 гаруй жил атгаж байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Ильхам нь 2003 онд эцэг Гейдарын оронд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.Азербайжан нь Европ руу шатдаг хий нийлүүлдэг бөгөөд Афганистанд байрлаж байгаад америкийн цэргийнхнийг хангах ачаа, хангамж дамжин өнгөрдөг стратегийн хувьд маш чухал байрлалтай орон юм.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )