Атомын цахилгаан станц дэлбэрлээ.

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 12

Өчигдөр цунамид өртөж, газар хөдлөлтөд нэрвэгдсэн Японд байдал улам хүндэрсээр байна. Хэдэн минутын өмнө  Фукушима дахь Атомын цахилгаан станцад дэлбэрэлт болсон нь иргэдийг түгшээлээ. Дэлбэрэлтийн үеэр хэд хэдэн ажилтан шархаджээ. NHK телевизийн дамжуулж буй бичлэгээс харахад, яг одоо станцын дэлбэрэлт болсон хэсгээс их хэмжээний утаа гарсаар байна. Түүнчлэн нэг блокын хана нурсныг үзүүллээ. 
 Зарим эх сурвалж Фукушимагийн орчимд цацраг идэвхт бодисын төвшин 20 дахин нэмэгдсэн хэмээн мэдээлж байна. Гэхдээ оператор компанийн төлөөлөгч цацраг идэвхт бодис алдагдаагүй хэмээн мэдэгдээд байгаа ажээ.
Цунамигаас үүдсэн цахилгааны хязгаарлалтаас болж тус станцын хөргөлтийн систем ажиллагаагүй болсон юм. Дэлбэрэлт болсон шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж байна. Тус бүс нутагт 10 гаруй км-ийн тойрогт орших иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлахыг холбогдох хүмүүс анхааруулсаар байна.

News.mn-ээс иш татав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top