Нийслэлийн Налайх дүүрэг цагтаа их уурхай нүргэлсэн бүтээн байгуулалтын талбар байлаа. Харин одоо Монгол охид маань хөгшин, залуу Хятад иргэдийн өвөрт зугаацсан эмсийн хүрээлэн ч юм уу гэж эндүүрмээр болчихож. Нүүрсний уурхайн цооногуудад жил бүр хэдэн хүн бурхан болдог энэ газарт есөн шид нь бүрдсэн бололтой. Казах, Хятадын эзэмшлийн тоосгоны үйлдвэрүүд тоймоо алдсан байна. “Шинэ тоосго”, Хонго до интернэшнл”, “Күн Лүн”, “Гэрэлт орд”, “Бумбатын гол”, “Топ тоосго” гээд цуваад байх юм, тоосгоны үйлдвэрийн нэрс. Зуны цагт эдгээр үйлдвэрүүдэд бага насны хүүхдүүд хүртэл хөдөлмөрөө мөлжүүлж, тав арван төгрөг олно. Тэдэнд тавих хараа хяналт алга. Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэмцдэг төрийн болон төрийн бус байгууллагууд олон ч энд хүрэлцэн ирдэггүй бололтой. Хүүхдүүд халуун тоосго гараар зөөх бол энүүхэнд.
Үүнээс гадна Налайх дахь эдгээр Хятад эзэдтэй тоосгоны үйлдвэрт Монгол охид шөнийн гийчид болж очдог юм байна. Яах гэж тэр вэ. Мэдээж, бас л мөнгө олох гэж тийшээ зүглэнэ. Гэхдээ бага насны хүүхдүүд шиг халуун тоосго зөөдөггүй. Тэд биеэ үнэлж, бэлгийн зугаа цэнгэлд хятадуудыг шөнөжин умбуулж цалинждаг ажээ. Тоосгоны үйлдвэрийн эзэд долоо хоногийн гурван шөнийг хотоос очих охид бүсгүйчүүдтэй ийнхүү өнгөрүүлдэг юм байна. Энэ талаар тэндэхийн иргэд жигшиж, зэвүүцэн ярьдаг ч ямар нэг арга хэмжээ авдаггүй, цагдаа нарт хэлдэггүй бололтой. Хэлсэн ч зарим цагдаа нар нь тоодоггүй гэх мэдээлэл бас бий. Микро автобусанд багтаж ядан чихэлдэн ирэх богино банзалтай, нүцгэн шахуу охидын ихэнх нь 17-19 насныхан. Тэднийг очихоос өмнө хятадууд аль нэг гэртээ цуглан наргиж эхэлнэ. Охид ихэвчлэн шөнийн цагаар ирнэ. Тэгээд машинаас буумагц архинд халамцсан хятадуудын байр руу гүйлдэн орно. Машины жолооч харин тэднийг маргааш өглөө нь долоон цагаас өмнө ирж авна. Охидын дараагийн ээлж нь дахиад шөнө дөлөөр тэнд бууна. Өмхий үнэртсэн Хятад эрчүүдэд ийнхүү Монгол охидыг зуучилж аваачдаг этгээд байгаа нь тодорхой. Мөн шөнийн гийчдээс гадна тоосгоны үйлдвэрт ажилладаг Монгол эмэгтэйчүүд ч сэм сэмхэн тэдний адил “мөнгөжих” ажил хийж байна. Мөнгөөр чулууг ч нүхэлж болдог гэдэг нь энэ болов уу. Хэдэн төгрөг олж аж амьдралаа залгуулах гэсэн Монгол эмэгтэйчүүд маань ингэж Налайхын хэдэн тоосгоны үйлдвэрийн Хятад эздийн “Ор хөнжлийн хэрэгцээ”-г хангаж байгаа ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )